Цөмийн эрчим хүч эрсдэлтэй юу?

Цөмийн эрчим хүч эрсдэлтэй юу?

Nuclear

Players

0

Rating

4.5★

Categories

Science

About

Цөмийн эрчим хүч гэж юу вэ? Цөмийн урвалыг хяналттайгаар гүйцэтгэх замаар гарган авдаг эрчим хүчийг цөмийн эрчим хүч гэнэ гэжээ. Хүн төрөлхтөн өнгөт телевизор бүтээхээсээ өмнө цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлсэн гэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 31 оронд цөмийн цахилгаан станц ажиллуулж байна. БНХАУ гэхэд шинээр 28 цөмийн реактор барьж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Энэтхэг, ОХУ нийт 21 шинэ реакторуудын бүтээн байгуулалтын ажлыг ид явуулж байгаа билээ. Тэгвэл 60 гаруй жилийн түүхтэй цөмийн эрчим хүчний технологи үнэхээр аюул багатай юу? гэдэг асуултын хариуг энэ нийтлэлээр олохыг хичээв. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн 1990 онд боловсруулсан “Цөмийн реакторын ослын төвшин” буюу INES үнэлгээгээр хүн төрөлхтний түүхэн дэх ослуудыг үндсэн есөн хэсэгт хуваажээ. Өнөөдрийн байдлаар хамгийн их хохирол учруулсан осол буюу VII төвшний осол дэлхий дээр хоёр л удаа гарч байсан аж. Нэг нь 1986 оны Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол, нөгөө нь 2011 онд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан осол юм. Харин INES VI төвшний осол нэг удаа, V төвшний осол таван удаа, IV төвшний осол таван удаа, III төвшний осол дөрвөн удаа, II төвшний осол таван удаа, I төвшний осол гурван удаа гарч байжээ. Дэлхийн цөмийн эрчим хүчний агентлагийн 2014 оны судалгаагаар цөмийн цахилгаан станцын осол сүүлийн нэгэн жарны хугацаанд нийт 100 удаа бүртгэгдсэн бөгөөд үүний 24 нь томоохон осол байсан бол хүний амь эрсэдсэн осол дөрөв гэж бүртгэгдсэн байна. Тийм ч учраас цөмийн эрчим хүчийг аюулгүй эх үүсвэр гэж үзэх хангалттай үндэслэл бий гэж Дэлхийн цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгдсэн юм. Үнэндээ өнөөдөр хүн төрөлхтний ашиглаж байгаа аливаа эрчим хүч үүсгэх технологиудтай харьцуулахад цөмийн эрчим хүч хамаагүй цөөн хүний аминд хүрчээ. Ялангуяа нүүрс шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол маш олон хотуудад том асуудал болж байна. Жишээ нь АНУ-д гэхэд агаарын бохирдлын улмаас жилд 14000 хүн амиа алддаг аж. Харин цөмийн цахилгаан станцын ослын улмаас 60 жилийн хугацаанд нийт 12000 гаруй хүн амиа алджээ. Гэхдээ цөмийн эрчим хүчний тухайд хариулт үгүй асуулт явсаар л байдаг. А.Ихсанаа

Creator

gogo / Монгол Контент ХХК / Mongol Content LLC

Game Studio

Category

Science

Type

Mini Game

Released

Recently

Players

0

By creator

More from gogo / Монгол Контент ХХК / Mongol Content LLC

Same category

More Science games

Most Popular

You might also like

Trending games other players are loving right now.